Queen хамтлаг Америкийн нэр хүндтэй шагнал авлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Queen хамтлаг Америкийн нэр хүндтэй шагнал авлаа

Queen хамтлаг АНУ-ын хөгжмийн аж үйлдвэрийн төлөөлөгчдийн сонирхлыг төлөөлдөг Broadcast Music, Inc (BMI) байгууллагын хүндэт шагнал ба домог хамтлаг гэсэн цолыг хүртлээ. Ёслолын арга хэмжээг уг байгууллагын сайтад нийтэлжээ.

BMI байгууллагын шагнал авсандаа тайлбар хийж Queen хамтлагийн гитарчин Брайан Мэй хэлэхдээ түүний хувьд ч хамтлагийн хувьд ч АНУ-д нэр хүнд олж авах нь хамгийн чухал байсан гэв. Гитарчин уг ёслолд хамтлагийн хамтран зүтгэгч Рожер Тейларын хамт ирсэн байв. Британин хамтлагт Америкийн шагнал олгож байгаа нь Queen үргэлж АНУ-тай холбоотой ирсэн гэхдээ тэндхийн  шагнал авч байгаагүй учраас энэ арга хэмжээ чухал гэж Мэй хэлснийг ВВС 6 ишлэн мэдээлсэн байв.

Уг ёслол дээр хамтлагаас гадна тэдний “Another One Bites the Dust” зохиомжийг бас тэмдэглэсэн байна. Дууг Америкийн эфирээр гурван сая гаруй удаа цацагдсан бичлэгийн хүндэтгэлийн жагсаалд оруулсан байлаа. Энэ ангилалд нь “We Are the Champions” дуу ч оржээ.

BMI өмнө нь домог гэж дуучин-яруу найрагч Дон Блэк, Ван Моррисон, Bee Gees, Жеймс Браун, Вилли Нельсон зэрэг олон хөгжимчдийг нэрлэсэн байлаа.

2011 оны шагнал гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон бөгөөд гол зорилго нь дуу, зохиомж нь Америкийн телевиз, радиогийн эфирээр хамгийн олон удаа цацагдсан хүмүүсийг алдаршуулах явдал гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж