-Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж байгаа. Хяналтын шатанд дахиж гомдол гаргасантай холбоотойгоор энэ шатанд хэрэг дахин хянагдаж байгаа. Иймд хуулийн дагуу “хүчин төгөлдөр” эсэх нь түдгэлзээтэй болчихож байгаа юм. Улсын дээд шүүх амралтын хугацаагаа дуусгаад саяхнаас ажилдаа орсон, ингээд хэргийнхээ хувиарлалтыг хийсэн юм байх. Ингэхээр шүүхийн шийдвэр гарсны дараа л хуулийн дагуу нэг шийдэлд хүрэх болно. Ийм л шалтгаанаар хяналтын шатны шүүхийн шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо хүлээгээд байна.
-Шүүхийн шийдвэр чухал нөлөө үзүүлнэ гэсэн үг үү?
-Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр батлагдах юм бол Авлигатай тэмцэх газрын даргыг огцорсонд тооцно. Шийдвэр өөрөөр гарах юм бол үр дүн нь арай өөрөөр гарах байх.
-Ерөнхийлөгчийн зүгээс парламент шийдвэрээ гарга гэж шахаж байгаа биз дээ?
-Ерөнхийлөгч Улсын их хурлыг шийдвэрээ гарга гэж хэлж байна билээ. Би тэгж ойлгосон. Гэхдээ ерөнхийлөгчийн хэлж байснаас нөхцөл байдал өөр байна. Яагаад гэвэл, хэрэг нь хяналтын шатанд оччихсон учраас тэр.
"Ардын эрх" сонин