ИЗ-НН замын түгжрэлтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

ИЗ-НН замын түгжрэлтэй тэмцэнэ

ИЗ-НН-ынхан өнөөдрөөс эхлэн тав хоногийн турш замын түгжрэлийг арилгах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байна. Тэд дөрвөн зүйлийн  санал дэвшүүлж байна.

ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байгаа нийслэлийг метрожуулах ажлыг нэн даруй эхлэх, уулзвар замууд дээр гүүрэн зам тавих, хөдөлгөөний ачаалал ихтэй газруудаас төрийн байгууллагуудыг нүүлгэх, тухайлбал, Зуун айлаас ИБЕГ, хоёр эмнэлгийг нүүлгэж, байрыг нь барилгын материалын дэлгүүрүүдэд зарж, мөнгөөр нь хөдөлгөөн сийрэг газраас байр авч өгөх, нийслэлийг холын гурван дүүрэг,  Зуунмод сумтай хурдны зам, хөнгөн галт тэргээр холбох зэрэг саналыг ИЗ-НН дэвшүүлээд байна. Энэ талаар тусгасан 50 мянган ширхэг товхимлыг өнөөдрөөс замын түгжрэлд ороод зогсч буй жолооч нарт тарааж өгч байгаа аж.

Дээрх дөрвөн саналыг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тусгуулахаар УИХ дахь гишүүдээрээ “лоббидуулах” юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж