
Эль Салвадорийн Ерөнхийлөгч "Бид Палестинтай дипломат харилцаагаа бэхжүүлж, тус улсыг Израйльтай энхийн хэлэлцээ байгуулахад хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн. Эль Салвадор улс Палестиныг хараат бус, бие даасан, тусгаар тогтносон улс болохыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. Палестин өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болох хүсэлт албан ёсоор гаргахад Израйль энэ алхмыг энхийн хэлэлцээнээс зайлсхийсэн, ухвар мөчид шийдвэр гэж эсэргүүцсэн юм. НҮБ-ын Палестины асуудлыг хэлэлцэж буй зөвлөл түүхэн хүсэлтэд албан ёсны хариу мэдэгдэл гаргахыг ажиглагчид тэсэн ядан хүлээж байна. Хэрэв Палестины хүсэлт дийлэнхийн саналыг авч чадвал Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын дунд саналт хураалт явуулах юм. Палестин улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болоход дор хаяж есөн орны санал авах хэрэгтэйгээс гадна Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон бүгд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сая санаа амарч болох билээ.
Ерөнхий Ассамблей Палестины асуудлаар санал хурааж, одоогийн “ажиглагч”-ийн статусыг Ватикантай адил “улс”-аар өөрчлөх эрхтэй юм байна. Доминикан улсад айлчилсан Палестины удирдагч Махмуд Аббасын дараагийн дэмжлэг авах улс Колумб гэнэ.