
талаараа байр сууриа илэрхийлэхгүй юү. Сүүлийн үед гишүүд Ерөнхий сайдыг
огцруулах асуудал хөндөх боллоо. Зарим нь бүр гүтгэж гүжирдээд ч байх
шиг?
-Энэ бол хоёр өөр асуудал. Оюутолгойн хөрөнгө оруулалт манай улсын хувьд
том үйл явдал болсон. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын
бүлгийн удирдлагууд зөвлөлдөөд мэдэгдэл хийлээ шүү дээ. Энэ маш чухал
мэдэгдэл болсон. Би нарийвчилж хараагүй явна. Ерөнхийдөө Оюутолгойн
акциуд огцом дээшээ яваад эхэллээ гэж сонссон. Энэ их сайн. Дэлхийд
байдал их хүнд болж байна. Ялангуяа Европ, Америкт. Монгол Улс эдийн
засгийн өсөлтөөрөө одоогийн байх аргагүй үзүүлэлт үзүүлж байгаа. Дэлхийн
эдийн засгийн үзүүлэлт унаад байхад манайх гайгүй байгаа нь Оюутолгойн
ач шүү дээ. Та нар бодоод үз дээ. Одоогоор 1000-аад аж ахуйн нэгж нийт
нэг тэрбум долларын гэрээ байгуулж чадаж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг
авч явдаг гол тулгуур, мотор нь болсон ийм нөхцөлд гэрээгээ эргэж хар
гээд шаардахаар хамгийн гол нь хөрөнгө оруулагчийн итгэл алдарч байгаа
юм. Учир нь хөрөнгө оруулагч банкнаас зээл авч хөрөнгө оруулдаг. Одоо
нийтдээ зургааг оруулахаас 2.5 тэрбум доллар оруулсан гэж өнгөрсөн зун
мэдээлж байсан.
Гэхдээ миний мэдээлэл хуучирсан байх. Банк Монгол Улсыг тогтвортой
бололцоотой гэдэгт найдаж зээл олгосон. Гэтэл хэлсэн ярьснаасаа буцдаг,
цаашдаа энэ төслийн хувь заяа яадаг бол гэх мэтээр хүндрэх тийшээ
хандаж байхад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон намын
бүгүүдийн дарга нарын уулзалтаар гарсан мэдэгдэл зөв голдиролд орууллаа.
Үүнд би их баяртай байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд
гэсэн Аюулгүйн зөвлөлийг бүрдүүлдэг гурван хүн маань зөв зүйтэй цагаа
олсон алхам хийлээ. Гэхдээ жаахан хожимдсон байж магадгүй.
Яагаад гэвэл итгэлийг олоход их удаан хугацаа ордог бол итгэлийг
алдахад ганцхан хором шаардлагатай байдаг. Оюутолгойн гэрээний талаар
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрдэнэт үйлдвэртэй харьцуулж
байгаад их зөв зүйл хэлсэн байсан. Эрдэнэтийн гэрээг эхлээд байгуулахдаа
Монголд төдийлөн ашигтай байгуулаагүйг бүр социализмын үед шүүмжилдэг
байсан. Өөрчлөн байгуулалтын үед анхны Ерөнхийлөгч маань Гадаад эдийн
засгийн харилцааны улсын хорооны дарга байлаа шүү дээ. Төрийн сайд
байхдаа анх шударгаар шүүмжилж Эрдэнэтийн гэрээгээ эргэж харахгүй бол
монголчуудын ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж байсан юм. Тэр үед гэрээ
хэрэгжээд 10 гаруй жил өнгөрсөн байсан үе. Ингэж байнга ярьж байгаад
эдийн засагтаа ашигтай байдлаар үйлчлүүлж чадсан түүхтэй. Оюутолгойн
гэрээг бид хүнээр төсөөлөх юм бол эрэг дээр тохирч завинд суугаад явж
байгаа гэсэн үг. Уг нь цаад эрэг дээр очино гэж үзэхэд, хөрөнгө
оруулалт нь бүрэн орсон баймаар байгаа юм.
Тэгэхгүй бол усны голд завь очингуут цаад эрэг дээр хүрээгүй байж
завиа булаацалдаад чинийх минийх дээрээ тулбал ихээхэн эрсдэлд оруулнаа
даа. Ийм л жишээний зүйл болохоо шахлаа. Гэхдээ энэ асуудлыг хийхгүй
гэж байгаа юм биш. Мөн гишүүдийг буруутгаж байгаа ч юм биш. 34-өөс илүү
50 хувь нь унацтай биз дээ. Гэхдээ наймаанаас буцна гэдэг онцгүй зүйл.
Монголчууд наймааг хийж мэддэг улс. Наймаанаас амархан буцдаг хүнийг
найдваргүй хүн гэж үзээд эргээд наймаанд орохдоо ахуйн түвшинд, олон
улсын хэмжээнд зай барьж эхэлдэг талтай. Азаар энэ асуудлыг шийдэх шиг
болсон. Огцруулна гэдэг ардчилсан улс оронд тавьж, шийдэж болдог
асуудал. Гагцхүү огцруулахаар тавьж байгаа асуудлын үндэслэл нь юу вэ
гэдгийг сайн тунгаах ёстой. Хэрэв тавьсан саналынх нь дараа огцруулбал
ард иргэдийн эрх ашигт нийцэж байгаа эсэх талаас нь хандах нь зөв. Гол
нь энэ өнцгөөс харах хэрэгтэй. Хамтарсан Засгийн газар юуны тулд
байгуулагдлаа. Ард иргэдийнхээ төлөө том том асуудлыг шийдэх боломж
бололцоогоо ашиглах гэж.
Дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ ийм байгаа үед дотоодын хэрүүл
уруулаа хойш тавьж хамтраад хэд хэдэн асуудлаа шийдэх хэрэгтэй л дээ.
Хамтарсан Засгийн газар байгуулснаар хэд хэдэн асуудлыг шийдсэн.
Ялангуяа дэлхийн хэмжээний банкны, хүнсний хомсдлын том том хямралууд
болоход энэ Засгийн газаргүй байсан бол монголчууд модоо барьчихсан суух
байлаа. Хамтарсан Засгийн газар байсны хүчинд хямралыг бие биедээ
нээнтэглэсэн, элдэв долоон янз бололгүй хохирол багатай давсан. Хамгийн
гол нь Оюутолгойн гэрээг баталгаажуулах, Тавантолгойг шийдэх ёстой.
Боломж бололцоо байдагсан бол өөр бусад асуудлыг ч шийдэх ёстой байлаа.
Харамсалтай нь ураны талаар ярьж байсан олон гэрээ хэлэлцээр
Фүкүшимагийн аюулаас болж олон улс эргэлзээтэй ханддаг болжээ.
Зарим улс цөмийн эрчим хүчнээс бүр мөсөн татгалзах тухайгаа ч ярьж
эхэллээ. Заримд нь ийм бололцоо байгаа бол зарим нь цөмийн эрчим
хүчээс татгалзах бололцоогүй шүү дээ. Би БНХАУ-д явж байхдаа Японы
Ерөнхий сайд асан Мураяма гуайтай ярьсан. Япон улс цөмийн эрчим хүчээ
хөгжүүлэх асуудлаа яах гэж байгаа талаар асуухад татгалзах ямар ч
бололцоо байхгүй гэж байсан. Нүүрс, нефть, шатдаг хий байхгүй тул
цөмийн эрчим хүчээ илүү аюулгүй болгох үндсэн дээр хөгжүүлэхээс өөр
аргагүй гэж байсан. Тиймээс Монгол Улстай ураны салбарт хамтран ажиллах
талаар ярьж байна. Магадгүй энэ ажил жаахан саатаж байгаа ч үргэлжлэх
ёстой. Франц улс эрчим хүчнийхээ 30-40 хувийг цөмийн эрчим хүчээр
хангадаг. Үүнээс татгалзах аргагүй.
Тийм ч учраас манайд орж ирээд үйл ажиллагаа явуулж байгаа “Арева”
компанийн үйл ажиллагаа жаахан саатсан байж магадгүй. Харамсалтай нь,
энэ Засгийн газрын эсвэл энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд шийдэж
чадах асуудлын тоо багасчихлаа л даа. Тавантолгойг шийдэх ёстой.
Тэгэхээр энэ хамтарсан Засгийн газар гол гол асуудлуудаа шийдэх гэж
байна. Бүрэн шийдээгүй байхад огцруулах нь Монгол Улсын маань эрх ашигт
нийцэх үү үгүй юу гэдэг талаас нь асуудалд хандах ёстой. Миний хувьд
огцруулж элдэв долоон юмаар оролдож байдаг цаг зав биш байлтай.