Сингапурын эмч нартай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Сингапурын эмч нартай хамтран ажиллана

Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа
элэгний өвчлөлтэй тэмцэхэд Сингапурын эмч нар бидэнд туслахаар боллоо.
Эхний ээлжинд энэ төрлийн эмч нарыг мэргэжлийг дээшлүүлэх ажлыг зохион
байгуулж, цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн элэгний эмнэлэгийг
Улаанбаатарт байгуулах талаар ч судалж байгаа гэдгээ Улаанбаатарт
айлчилж байгаа Элэгний халдварт өвчин судлалын азийн төвийн дэд
ерөнхийлөгч Тан Кай Чан илэрхийлсэн байна.

Идэж байгаа хүнс, амьдралын буруу хэвшлээс үүдэн элэгний хорт хавдраар
өвчлөгсдийн тоо манай улсад сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Үүнийг
дагаад нас баралт ч нэмэгдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан
сануулсаар байгаа. Хавдар судлалын үндэсний төвд л гэхэд жилдээ 4400
хавдрын тохиолдолд бүртгүүлдгээс 70 гаруй хувь нь хожуу шатандаа ирдэг
байна. Нэгэнт хожуу үедээ орсон бол эмчлэгдэх боломж байдаггүй гэдгийг ч
эмч нар хэлж байгаа юм.

Харин энэ төрлийн эмчилгээгээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Сингапур
улсад урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаардаг байна. Элэгний Б, Ц
вирус нь халдвараар дамждаг учир тус улсын эрүүл мэндийн байгууллагууд
тоног төхөөрөмжийн ариутгалыг маш сайн хийдгээс гадна эхийн хэвлийд
байгаа урагт ямар нэгэн вирус халдахгүй байх бүхий л арга хэмжээг авч
ажилладаг байна. Мөн зөв зохистой хооллолтыг амьдралд хэвшүүлэх, архины
тамхины хэрэглээнд хязгаарлалт тогтоох нь энэ төрлийн өвчнөөс урьдчилан
сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болдог ажээ.

www.Ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж