Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Rokit Bay тоглолт хийнэ

Реппер Rokit Bay анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний анхны “Пуужин Баяраа” хэмээх цомог нь одоо ч “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомгийн жагсаалтад бичигдсээр байгаа юм. Тэрбээр анхны тоглолтоо энэ сарын 22-нд “UB Palace”-ын Royal танхимд хийх аж. Түүний тоглолтын нэр “Нэг өдрийн хаан”. Учир нь Rokit Bay-г сонсогчид “Нэг өдрийн хаан” дуугаар нь илүүтэй танина. Энэхүү дуу нь одоо ч FM, радиогийн хит дууны нэг хэвээр байгаа юм.

Сонирхуулахад, түүний “Хоосон зай”, “Бид хоёр” дууны клип удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж