“Миннесота Линкс” WNBA-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

“Миннесота Линкс” WNBA-ын аварга боллоо

Хойд Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга баг тодорлоо. “Миннесота Линкс” баг цувралыг 2-0-ээр тэргүүлсэн амжилттай Атлантагийн талбайд ирсэн. Өмнөх шатандаа “Финикс Меркури” багийг 3-0-ээр “шүүрдсэн” тэд өнөөдөр хожвол багийнхаа түүхэнд анх удаагаа аваргын цомыг төгс амжилтын хамтаар хүртэх байлаа. Өмнө нь нэг ч удаа плей-оффын хоёрдугаар шатанд шалгарч байгаагүй тус баг улирлыг амжилтаараа тэргүүлж плей-оффт өрсөлдөгч бүрээ илүүрхэн хожсоор байгаа юм. Харин Атлантагийн хувьд хожигдвол хоёр жил дараалан шигшээ тоглолтод 3-0-ээр шүүрдүүлсэн азгүй гэмээр амжилтын эзэд болох байсан. Тиймээс ч Энжил Маккоутри тоглолтын хамгийн өдөр оноо болох 22 оноо авсан ч түүн дээр хийж байгаа хамгаалалт хүчтэй байсан болохоор 25 довтолгооныхоо 16-г нь алджээ. Өмнөх тоглолтод 38 оноо авч, шигшээ тоглолтын дээд амжилтыг тогтоосон ч багтаа хожлыг авчирч чадаагүй Маккоутри энэ удаад ч мөн ганцаардсан гэхэд болно. Үндсэн цагт 73:67 харьцаатай “Миннесота” Линкс баг ялалт байгуулж, WNBA-ын аварга багаар анх удаагаа тодорлоо. Цувралын турш шилдэг нь байсан Саймонь Агустус үнэцэнэтэй тоглогчоор шалгарснаар 2011 оны WNBA улирал өндөрлөлөө.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж