АНУ-ын Элчин сайд филиппинчүүдээс уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайд филиппинчүүдээс уучлал гуйв

Филиппинд суугаа АНУ-ын элчин сайд Харри Томас эрэгтэй жуулчдын 40 хувь нь сексийн төлөө тус улсыг зорьж очдог гэж хэлснийхээ төлөө уучлал гуйсан байна.  Хэвлэлийн хурлын үеэр Элчин сайдын хэлсэн үг филиппинчүүдийн  эгдүүг хүргэж, албаны хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яам  Харри Томасын болгоомжгүй хэлсэн үгэнд харамсч буйгаа илэрхийлжээ.

Элчин сайдын яам уучлал гуйсан албан ёсны мэдэгдэлдээ “Элчин сайд нотлох баримтгүйгээр  статистик судалгааны дүнг олон нийтэд зарлах ёсгүй байсан” гэжээ.  Вашингтоны эрх баригчид Филиппиний хууль тогтоогчдоос бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, хүн наймаалах гэмт хэрэгт холбогдсон АНУ-ын иргэдэд хуулийн дагуу хатуу шийтгэхийг уриалсан юм.  Засгийн газар улс оронд нь дэлгэрсэн садар самуун, биеэ үнэлэлтийг зогсоож, Филиппинийг секс  туризмын орон гэдэг нэрнээс салгахыг хичээж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж