АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тус бүлэг  Зээлийн батлан даалтын сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцэж байна. Мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Я.Батсуурь нарын найман гишүүний өргөн мэдүүлсэн/ төсөл, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Д.Одбаяр нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн/ төслийг авч хэлэлцэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж