МУИС-ийн удирдлага буулт хийв

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

МУИС-ийн удирдлага буулт хийв

МУИС-ийн
удирдах зөвлөл болсон тус сургуулийн дэд захирал Б.Даваасүрэн, хэвлэл,
мэдээллийн төлөөлөгч Д.Ариунцэцэг нараас гадна МУИС-ийн
Оюутны зөвлөлийн дэд дарга Х.Мөнхбаяр нарын тэргүүтэй оюутан залуусын төлөөлөл хамтран хэвлэлийнхэнд
мэдээлэл хийлээ. МУИС-ийн оюутнууд энэ сарын 3-нд жагсаал зохион
байгуулж, сургуулийнхаа удирдлагуудад 10 зүйл бүхий шаардлага
хүргүүлсэн. Улмаар МУИС-ийн удирдлагууд шаардлагыг хүлээн авч, хоёр
талын хэлэлцээр хийснээр тодорхой шийдвэрт хүрсэн тухайгаа дээрх
хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

МУИС-ийн удирдлага болон оюутны зөвлөлийн төлөөлөл хамтран хуралдсаны
дүнд бүх асуудлыг оюутнуудын давуу эрхийн дор шийдвэрлэжээ. Тухайлбал,
дахин судлах хичээлийн төлбөрийг бүх оюутнууд бүтнээр төлөх бус хоёроос
дээш дамжааныхан хуучнаар төлж, шинээр гэрээ байгуулж буй буюу нэгдүгээр
курсийнхэн бүтнээр төлөх болсон байна. Мөн оюутны дотуур байрны үнийг
ирэх 2012, 2013 онд нэмэлгүй, 250 мянган төгрөг хэвээр байлгахаар
зөвшилцөлд хүрсэн гэнэ. Жагсаал хийсэн оюутнуудын тавьсан шаардлагын нэг
гол зүйл болох удирдлагууд хангалтгүй ажиллаж байна гэсэн шаардлагад
МУИС-ийн дэд захирал Б.Даваасүрэн оюутнуудын санал бодолд соргог хандах
хэрэгтэй гэж үзээд цаашид хичээж ажиллана гэдгээ амлажээ. Харин МУИС-ийн
Оюутны зөвлөлийн дэд дарга Х.Мөнхбаяр жагсаал хийсэн оюутнуудын зүгээс
шаардлагыг хүлээж авсан сургуулийнхаа удирдлагуудад баярласнаа
илэрхийллээ.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж