
Нууцаар авсан зургаас харахад шинээр хэд хэдэн чухал үзүүлэлтийг багтаажээ. Үүнд худалдаанд гарснаасаа хойш борлуулалтаараа дээгүүрт яваа "Samsung" корпарацын Саlаху SII загварын утсанд суурилуулсан дэлгэцийн тэргүүлэх технологи болох Super Amoled дэлгэцийн НD 1280х 720р нягтаршилтай дэлгэцтэй болох нь тодорхой болжээ.
Дэлгэцийн нягтаршлын хэмжүүр болох РРI хэмжүүрээр бол 4,6 инчийн дэлгэц нь 320 РРI бөгөөд өрсөлдөгч Рhоnе 4-ийн 1640 х 960 рiхеl бүхий 3,5 инчийн дэлгэц нь 330 РРI байгаа нь том дэлгэцийн хувьд маш сайн нягтаршил юм.
Харин NEXUS PRIME гар утас ямар нэгэн товчлуур байхгүй бөгөөд бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй байх болно гэсэн таамгийг олон нийт дэвшүүлээд буй.
Харин үйлдлийн системийн хувь Ice Cream Sandwich 4.0 үйлдлийн системтэйгээрээ iРhоnе 4S-ийн гол өрсөлдөгч болно хэмээн ажиглагчид үзэж байна.