Себастьян Феттель аваргын болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Себастьян Феттель аваргын болзол хангалаа

“Формула нэг”-ийн Японы гран-при уралдаан өчигдөр боллоо. Сүзүка авто тойруулгад болсон энэ улирлын 15 дахь гарааны дараагаар Себастьян Феттель дэлхийн аваргын түрүүг дараалан хүртсэн хамгийн залуу нисгэгч болов.

Тэрбээр энэ онд 12 дахь удаагаа гран-приг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн бөгөөд ердөө ганц оноо авахад л аварга болох байсан ч Женсон Баттонд гүйцэгдэхийг хүсээгүй бололтой. Феттель гараагаа маш муу хийсэн ч азаар өрсөлдөгчийнхөө замыг хашиж тэргүүллээ авч үлджээ. Энэ үйлдэлд нь шийтгэл хүлээлгэсэнгүй. Харин 21 дэх тойрогт Феттель питстоп хийх үедээ Женсон Баттоныг өмнөө гаргасан. Масса, Хэмильтон нар шикэйн дээр хоорондоо шүргэлцээд авчээ. Өмнөх гран-прид мөн хоорондоо хэд хэдэн иймэрхүү дүр зургийг гаргаж байсан хоёр нисгэгчийн тулаанд Хэмильтон ялсан. Үүний дараа Масса инженертээ стеуардсуудад гомдол гаргахыг хүссэн ч Хэмильтоны буруу гэж үзээгүй юм. Сингапуртай адил мөн л аюулгүй машин гарч ирсэн уралдаан болсон. 37-р тойрогт хоёр секундээр тэргүүлж байсан Баттон питстоп хийгээд эргээд уралдаанд оролцоход гуравдугаар байранд бичигдэж байжээ. Дөрвөн тойргийн дараачаар өмнөх нисгэгчид нь питэд ороход тэрээр тэргүүллээ эргүүлэн олж авсанаар Японы гранпригийн ялагч болсон. Түүний ард Алонсо орж, гуравт Феттель бичигджээ. Ийнхүү Феттэл хамгийн залуудаа дараалан дэлхийн аваргад түрүүлсэн амжилтыг үзүүллээ. Тэрээр хамгийн залуудаа гэсэн олон амжилтуудыг ар араас нь эвдсээр байна. ДАШТ өндөрлөхөд дөрвөн гран-при үлдээд байна. Нисгэгчид энэ долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгост уралдах болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж