“Хандгай” хүүхдийн театртай боллооХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлГ. Баттүшиг Энтертайнмент 2011-10-10Алдарт алиалагч Латиф агсны хүү дуучин Л.Байзада аавдаа зориулан “Латиф” санг байгуулсан бол хүү Л.Нурбулан нь аавынхаа нэрэмжит “Хандгай” хүүхдийн театрыг байгуулжээ. Тэрбээр энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Жүжигчин Л.Нурбулан аавдаа зориулан “Хандгай” хүүхдийн театрыг нээж байгаа гэнэ. Түүний театр нь дан хүүхдэд зориулсан уран бүтээл хийх бөгөөд театрын нээлтийн ёслол ирэх сарын 29-нд болох аж. Нээлтэд зориулан Хүүхдийн ордонд хүүхэд, багачуудад зориулсан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Л.Нурбулан хэлэхдээ “Одоо үед хүүхдэд зориулсан театр алга байна. Хүүхэлдэйн театр байгаа ч гэсэн хангалтгүй шүү дээ. Хүүхэд багачууддаа зориулан энэхүү “Хандгай” хүүхдийн театраа байгуулж байгаа юм. Ер нь миний байгаа байдал ч гэсэн хүүхдийн жүжигт илүү тохирдог” хэмээв.М.Урин ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо14 минутын өмнө