“Монгол мал” хөтөлбөрийг боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Монгол мал” хөтөлбөрийг боловсруулжээ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18,8 хувийг хөдөө аж ахуйн салбараас үйлдвэрлэдэг байна. Үүний 84,9 хувь нь мал аж ахуйн салбарт ноогдож байдаг ажээ. Түүнчлэн нийт ажиллах хүчний 36 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, тэдний  94,3 хувь буюу 170,000 өрхийн 364400 хүний амьжиргаа мал аж ахуйн салбараас шууд хамааралтай байдаг. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаа ХХI зууны уриаг “Нэг дэлхий – нэг эрүүл мэнд” гэж тодорхойлжээ. Энэхүү уриа нь эрүүл мал – эрүүл хүнс – эрүүл хүн гэсэн шинэлэг агуулгаар хэрэгжиж эхлээд байгаа юм. Харин  2011 оныг тус байгууллага “Дэлхийн мал эмнэлгийн жил” болгон зарлажээ. Энэ дагуу манай төр засгаас хүнс, хөдөө аж ахуйн талаар болон малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлж улмаар “Монгол мал” хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Хөтөлбөрт Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулснаар эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр хангана гэсэн гол үзэл санааг агуулжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж