Samsung смартфоны танилцуулгаа хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Samsung смартфоны танилцуулгаа хойшлууллаа

Смартфоны зах зээлийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид бол Apple, Samsung хоёр. Тэд ээлжлэн шүүхдэлцэж, шинэ бүтээгдэхүүнээ шил дараалан танилцуулсаар өнөөг хүрсэн. Гэхдээ өрсөлдөөн дунд ч ёс зүй гэж байдгийг Samsung харуулж, Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс нас барсантай холбогдуулан шинээр гаргах смартфоны танилцуулгаа хойшлуулжээ.

Samsung-ийн хэвлэлийн төлөөлөгч “Дэлхий нийтээр Стив Жобсын нас барсанд эмгэнэж буй энэ үед шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах нь тохиромжтой цаг биш гэж бид үзсэн. Тиймээс мягмар гаригт хийхээр төлөвлөөд байсан шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа хойшлууллаа” гэжээ.

Тус компани Google-ийн Андройд үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар дээр суурилсан шинэ загварын смартфоноо гаргахад бэлэн болоод байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж