Ширэн бээлийтнүүд эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд эх орондоо ирлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 8-ны хооронд үргэлжилсэн боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын ширэн бээлийтнүүд өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. ДАШТ-ий рингэнд боломжийн амжилт үзүүлсэн Монголын тамирчдаас Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны боксчин болсноос гадна ирэх жил Лондонг зорих эрхтэй болсон. Мөн 64 кг-ын жинд тоглосон Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөөх тулаанд ялагдсан ч олимпийн эрхээ өвөртөлж чадсан билээ.

Монголын баг тамирчид энэ жилийн ДАШТ-д найман жинд тамирчдаа сойсон. Улмаар нэг хүрэл медаль, олимпийн хоёр эрх ганзагалан эх орондоо ирлээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж