
Энэхүү шинжлэх ухааны шинэ нээлтийг Лос Анжелес хотын ойролцоо байдаг Номхон далайн найман жижиг арлаас илрүүлжээ.
Орегоны их сургуулийн 15 нэрт эрдэмтдээс бүрдсэн шинжилгээний баг жадны зэв болон цахиур чулуугаар урлан бүтээсэн бусад олон төрлийн хөдөлмөрийн багаж зэвсэг олсон аж. Сумны зэвүүдийн хажууд дун, далайн гахай, загасны ясны үлдэгдэл байсан байна. Олдсон зүйлүүд бүв бүтнээрээ байсан бөгөөд загас барих, ан хийхэд ч хязгаарлагдахааргүй бусад ажилд хөдөлмөрийн зэвсэг болгон ашиглах зориулалттай болохыг Орегоны их сургуулийн Байгаль, соёлын түүхийн музейн захирал, антропологийн профессор Жон Эрландсон нотлон ярьжээ.
Профессор Эрландсон “Эдгээр хөдөлмөрийн багаж зэвсэг нь чулуун зэвсгийн үеийн хүмүүс эдийн засгийн үйл ажиллагаагаа далай тэнгистэй холбож, төрөлжсөн үйл ажиллагаа явуулж байсны гэрч юм” гээд эдгээр аралд 30 гаруй жилийн турш малтлага хийж ирснийг дурдсан байна.
Жад, хатгуурын хурц зэв, зүсэх тайрах зэвсгийг гайхшрал төрүүлмээр чанартай сайн хийсэн байсан гэжээ. Жадны хатгуур үзүүрийг цагаан өнгийн цахиурыг эмтлэн засч хийсэн нь Хойд Америкийн бусад газраас олдсон чулуун зэвсгээс эрс өөр байсан байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг