Монголын сэлэмчид өнөөдөр тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Монголын сэлэмчид өнөөдөр тулалдана

Италийн нийслэл Катанья хотод өчигдөр 
туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 113 орны
937 сэлэмчин олимпийн эрх олгох энэхүү чухал тэмцээнд оролцож байгаа
бөгөөд Монгол Улсаас энэ тэмцээнд олон тамирчин оролцож байна. Хөнгөн
сэлэмний төрөлд улсын аварга Б.Баттөмөр,  Б.Цэнгэл нар оролцож байгаа
юм. Б.Баттөмөр Герман улсад бэлтгэлээ базаасан аж. Харин  хүнд сэлэмний
төрөлд Э.Баярбат , эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, илд
сэлэмний төрөлд Э.Ариунзаяа  нар Иран багш Мохаммад Фаракманешийн 
удирдлаганд хүчээ үзэх нь ээ. Манай тамирчид эхний тулаанаа өчигдөр
хийсэн  бөгөөд өнөөдөр хоёр эмэгтэй тамирчнаас гадна  эрэгтэй хөнгөн
сэлэмний тамирчин Б.Баттөмөр тулалдах юм байна.

П.Нанзад

Зохиогчийн эрх "Монголын мэдээ"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж