Бүстэй барилдааны дэлхийн аваргад зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Бүстэй барилдааны дэлхийн аваргад зодоглоно

Бүстэй барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо энэ сарын 12-16-нд болох гэж байна. Өмнө нь дэлхийн аваргаас нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын тамирчид эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд нийт 10 тамирчны бүрэлдэхүүнтэй дэлхийн аваргад зодоглохоор маргааш хилийн дээс алхах гэж байна.

ДАШТ-д зодоглох Монголын тамирчид:

Эрэгтэй:

62 кг: О.Чинбат
68 кг: Э.Энх-Эрдэнэ
75 кг: Д.Энхболд
82 кг: О.Болд-Эрдэнэ
90 кг: Г.Дашдаваа
-100 кг: Б.Ганзориг
+100 кг: А.Давааням

Эмэгтэй:

52 кг: М.Баярмаа
58 кг: Б.Солонго
66 кг: Ц.Цэрэннадмид
70 кг: С.Энхчимэг
-76 кг: Ц.Цэрэнханд
+76 кг: Д.Цэрэнханд

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж