Дахиад хоёр түвд зулын гол болох гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Дахиад хоёр түвд зулын гол болох гэв

Хятадын бодлогыг эсэргүүцсэн хоёр түвд лам өөрсдийгөө шатаах оролдлогыг өнгөрсөн баасан гаригт хийх гэжээ. Сычуань мужийн  Аба (Нгава) гэх түвд аймагт байрласан Кирти хийдэд уг хэрэг гарчээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр 18, 20 насны хоёр залуу ламыг эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний биеийн байдал гайгүй байгаа гэнэ. Харин хүний эрхийн Free Tibet (Чөлөөт Түвд) байгууллагын идэвхтнүүдийн мэдээгээр эсэргүүцэл гаргасан лам нар 18 ба 19 настай, тэдний нэг нь газар дээрээ нас барсан гэжээ.

Энэ нь бүс нутаг дахь ийм эсэргүүцэл дөрөв, таван удаа гараад байна. Кирти хийдийн лам нарын нэг 2011 оны гуравдугаар сард өөрийгөө шатаасан бөгөөд  Хятадын албан ёсны мэдээгээр түүнийг эмнэлэгт авчирсаны дараа лам нар хулгайлан авч хийдэд нууж байгаад нас барсан гэж байгаа. Үүний улмаас хүний аминд хүрсэн гэх хэргээр хоёр ламыг хорих ялаар шийтгэсэн. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр өөр хоёр лам өөрсдийгөө шатаасны нэг нь өмнө үрэгдсэн ламын дүү нь байсан ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж