Берлускони нүүрэндээ мэс засал хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Берлускони нүүрэндээ мэс засал хийлгэжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони даваа гаригт дөрвөн цаг үргэлжилсэн мэс засал нүүрэндээ хийлгэжээ. 2009 онд ерөнхий сайд Берлускони гэнэтийн дайралтад өртөж, гэмт этгээдийн шидсэн баримал түүний нүүрэнд онож, эрүү нүүрэнд нь хүнд гэмтэл учруулсан тул ийнхүү мэс засал хийх шаардлагатай болсон юм гэж Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.

    Милан хотод зохион байгуулсан улс төрийн нэгэн арга хэмжээний үеэр гэмт этгээдийн шидсэн баримал Берлусконийн нүүрийг онож, ерөнхий сайдын хоёр шүд хугарч, уруул нь хэгзэрч, хамрын мөгөөрс нь гэмтэл авсан байжээ.

    Италийн Засгийн газрын ерөнхий сайдын албаны даргын мэдэгдсэнээр 74 настай Берлусконийн эрүү, нүүрэнд мэс засал хийж, “дайралтын үеэр гэмтэл авсан нүүрний хэв төрхийг хуучин байдалд нь оруулах, эрүүний үйл ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байсан юм” гэсэн байна.

    Эх сурвалж: AP Associated Press
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж