Кейт Миддлтон зураг авахуулахаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон зураг авахуулахаас татгалзжээ

Британийн алдарт Vogue сэтгүүл Кембрижийн гүнгийн эхнэр Кейт Миддлтонд сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулахыг хэд хэдэн удаа санал болгосон авч татгалзсан хариу сонссон гэнэ. Цаад шалтгаан нь Английн хатан хаан шинэ бэрээ загварын сэтгүүлийн нүүрнээс олж харахыг хүсээгүйд байгаа бололтой. Диана гүнжийг санагдуулдаг Кейт Миддлтоны өмссөн хувцас Британийн дэлгүүрүүдэд хормын дотор зарагдаж дуусдаг ч залуу бүсгүй загвар хөөцөлдөх дургүй нэгэн гэнэ. Уэльсийн гүн Уильям ч тэр эхнэрээ загвар, стилиэр өөрийгөө “рекламдахад” дургүй байдаг ажээ. Гэвч Vogue сэтгүүлийн эрхлэгч Кейт Миддлтоныг сэтгүүлийн нүүрэнд зураг авахуулахыг цөхрөлтгүй шалсаар байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж