Далайд 2000 тонн шатахуун алдагдахад хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Далайд 2000 тонн шатахуун алдагдахад хүрчээ

Шинэ Зеландын эрэгт хайрдсан нефть тээвэрлэгч хөлөг онгоцноос шатахуун алдагдаж эхэлжээ. Тус улсын хамгийн үзэсгэлэнтэй газарт хайрдсан Либерийн далбаа бүхий Рена хөлөг онгоцноос алдагдаж буй шатахуун далайн усан дээр таван км орчим үргэлжилсэн тосон нөсөө үүсгэжээ. Эргээс 12 милийн зайд хайрдсан хөлөгт ойролцоогоор 2000 тонн орчим нефть байгаа гэнэ. Хөлөг онгоцноос шатахууныг зөөх ажиллагаа эхэлсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 20-30 тонн шатахуун далайд хэдийн асгарчээ. Даваа гаригаас далайн хүчтэй шуурга дэгдэх цаг агаарын урьдчилсан мэдээ албаны хүмүүсийг сандаргаж байгаа гэнэ. Хэрэв хөлөг онгоц живбэл Шинэ Зеландын аялал жуулчлалын хамгийн үзэсгэлэнтэй бүс дэх далайн ан амьтад, халим, далайн гахай, оцон шувууд аюулд орох юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж