Зам тээврийн ослын 118 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослын 118 дуудлага иржээ

Өчигдөр буюу “Автомашингүй өдөр” замын цагдаагийн газарт зам тээврийн осол, зөрчлийн 118 дуудлага ирсэн байна.  Замын цагдаагийн газрын мэдээлснээр энэ бусад өдөртэй харьцуулахад зөрчлийн тоо буураагүй үзүүлэлт аж. Замын цагдаагийн газарт энэ өдөр нийт 118 дуудлага ирсэн бөгөөд 30 автомашины осол гарчээ.

Сануулахад, нийслэлийн Засаг даргын тамгын газар Замын цагдаагийн газартай хамтран өнгөрсөн бямба гаригт “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулсан байгаа. Дэлхий нийтээрээ энэ жил “Авто машинаас бусад хорёдогч, гуравдагч сонголтыг иргэдэд олгох” уриан дор энэ өдрийг тэмдэглэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж