Худалдагч нар ур чадвараараа өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Худалдагч нар ур чадвараараа өрсөлдлөө

Монгол Улсад худалдааны  байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд  “Худалдаа-90” сэдэвт уриан дор  худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг  хөхүүлэн дэмжих,  худалдагч нарын мэргэжлийн  ур чадварыг дээшлүүлэх, соёлтой үйлчилгээг дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор худалдагч нарын дунд  мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион  байгуулжээ. Уралдаанд зургаан дүүргийн 20 аж ахуйн нэгжийн мэргэжлийн худалдагч нар оролцсон байна.

Уралдааныг Хүнс Хөдөө Аж Ахуйн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МУИС-ийн Худалдааны сургуулийн худалдаа, маркетингийн тэнхмийн  багш нарын  бүрэлдэхүүнтэй  шүүгчид дүгнэжээ. Уралдааны тэргүүн байр буюу Гран при” шагналыг  СБД, “Алтан жолоо” ХХК-ийн худалдагч Ц.Нарангэрэл хүртсэн бол дэд байрыг БГД, “Боса” ХХК-ийн худалдагч Э.Очмаа, гутгаар байрыг СБД, “Номин” ХХК-ийн худалдагч Г.Чинцэцэг нар тус тус эзэлсэн байна. Тусгай байрны шагналыг СХД-ийн “Алтан жолоо” ХХК- ийн худалдагч Ж.Мягмарсүрэн, БЗД-ийн “Эвридэй” ХХК-ийн худалдагч Э.Шүрэнцэцэг, ЧД-ийн “Макс” ХХК- ийн худалдагч Д.Энхцэцэг нар тус тус хүртжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж