Сэтгүүлчдийг сургалтад урьж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийг сургалтад урьж байна

ЮНЕСКО-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй "Таамагт суурилсан судалгаа" төслийн хүрээнд зохион байгуулах сэтгүүл зүйн сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалтанд сэтгүүлчдийг хамруулахаар болжээ. Энэ сургалтад хамрагдсан сэтгүүлчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онолын мэдлэгээ хэвлэл, мэдээллийн байгууллагад ажиллаж буй туршлагатайгаа хослуулан цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургагч багшаар ажиллах боломжтой болох аж.

Сонирхсон сэтгүүлчид аравдугаар сарын 15-ны дотор globenews@globeinter.org.mn хаягаар бүртгүүлэх боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж