Сонгинохайрханы өсвөрийн бөхчүүд тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханы өсвөрийн бөхчүүд тэргүүлэв

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, Монголын чөлөөт бөхийн холбооноос хамтран Монголд чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулан зохион байгуулсан өсвөрийн тамирчдын багуудын цомын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /X.08/ Хан-Уул дүүргийн спортын ордонд болж өндөрлөлөө. Өсвөрийн шилдэг тамирчид баг бүрдүүлэн цомын төлөө өрсөлдсөн уг тэмцээнийг анх удаа зохион байгуулсан юм. Эрэгтэйчүүдийн 46кг, 50кг, 54кг, 63кг, 69кг, 76кг, 84кг, +100кг-ын жинд /Нэг баг найман тамирчинтай байна/ багууд өрсөлдсөн бөгөөд нийлбэр дүнгээр Монгол Улсын Гавьяат тамирчин А.Энхээ, О.Пүрэвбаатар нарын удирдсан Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид 51 оноогоор тэргүүлж, нэгдүгээр байрт шалгарсан бол Ю.Батсайхан дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг 46 оноогоор хоёр, Ю.Гандолгор дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн өсвөрийн тамирчид 45 оноогоор гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Ахлах дасгалжуулагч А.Энхтөр энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж