
Мөн Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөлд тусгаснаар Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах боломжгүй болсон нөхцөлд цагдаагийн байгууллагын дарга, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар, Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон дотоодын цэргийн хамтран ажиллах эрх зүйн үндэслэлийг хуулийн төслүүдэд нарийвчлан тусгаж өгсөн юм байна.
Г.Дарь