Лэди Гага Бэби Гагаг шүүхэд өгөхөө мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Лэди Гага Бэби Гагаг шүүхэд өгөхөө мэдэгджээ

Английн Вестминистер хотод байдаг зайрмагны нэгэн кафе хүн бүхний дуртай амттанд хувьсгал хийхээр оролдсон боловч бүтэлгүйтэх тийшээ хандаад байна. Хөхний сүүгээр хийсэн зайрмагаа тэд Бэби Гага гэж нэрлэсэн. Зарж эхлээд долоо ч хоноогүй байхад нь дуучин Лэди Гага үүнийг нь эсэргүүцэн шүүхэд өгөхөө албан ёсоор мэдэгджээ.

Алдарт дуучны мэдэгдэл олны анхаарлыг ид татаж байхад гал дээр тос нэмэх мэт хотын зөвлөл уг зайрмагийн дээжээс шинжилгээнд авч, хариуг нь гартал нэмж худалдаалахгүй байхыг шаардсан байна. Хоёр ч иргэнээс ирсэн гомдлын дагуу ийнхүү шалгалт хийхээр болсон гэнэ. Хөхний сүүгээр дамжин хүний биед халдвар тархаж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж