
"Goldman Sachs" банкны шинжээчид Европын урт хугацааны эдийн засгийн уналт нь 40 хувийн магадлалтай гэж тогтоосон. Энэ нь тохиолдлынх байж магадгүй ч, ийм үзүүлэлт "Standard & Poor"s" агентлагын илтгэлд байгаа юм. Гэхдээ энэ нь бодит байдал дээр зөржээ. Хуучин ертөнцийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 1.3-0.1 хувь хүртэл бууруулсан байна. Хэрэв Европын ДНБ-ий өсөлт 0.4 хувьтай байсан тохиолдолд 1.5-1.1 хувь болгоно гэж "Standard & Poor"s" агентлагийнхан үнэлсэн байна.
Ямар улсууд Европын холбооны эдийн засгийг доош татах вэ гэдгийг таамаглахад тийм ч хэцүү биш. Эхний ээлжинд Грек улс юм. Тус улсын ДНБ нь долоон хувь болтлоо унана гэдэгт нийтээрээ санал нэгтэй байна. Грекийн дараа PIGS бүлгийн орнууд Португал, Итали, Испани орж байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Испани, Ирланд улс арай ашигтай байрлалд байтаа аж. Испанийн төсөв нь тэнцвэрээ арай алдаагүй. Бусад улсыг бодвол эдийн засаг нь ч хүчирхэг аж. Харин Ирландын хувьд тус улсын эдийн засаг нь тийм ч том биш болохоор Европын холбоо тусламж үзүүлж чадна. Түүнээс гадна, Ирландад Англи улс асарих хэмжээний тусламж байнга үзүүлж байдаг гэнэ. Харин Португал улс нэлээд их асуудалтай үлдэж байтаа аж.
Их Британийн эдийн засгийн өсөлтийг "Standard & Poor"s" агентлагийнхан таамаглаж үзсэн байна. Эдийн засаг нь хамгийн сайнаар бодоход л 1.7хувиар өснө гэж тус агентлагийн шинжээчид тодорхойлжээ. Тэд урьд нь 1.8 хувь гэж таамаглаж байжээ. Иймээс л "Standard & Poor"s" агентлагийнхан Лондоны зээлийн рейтингийг хамгийн дээд "AAA" түвшинд үлдээсэн аж.
Европын эдийн засгийн зүтгүүр болсон Англи, Герман, Франц улс энэ хүндрэлтэй байддыг амжилттай туулна гэсэн найдварыг хөрөнгө оруулагчдад төрүүлсэн билээ. Харин Европын валютыг ихээхэн уналт хүлээж байна гэж "Урса-Капитал" хөрөнгө оруулагч компанийн мэргэжилтэн Д.Дорофеев анхааруулжээ.
Тэрбээр "Европын бүсэд Герман, Их Британи, Франц, Италийн эдийн засаг бусдаас бага уналтад орно. Бусад улсад эдийн засгийн хүнд уналт болж эдийн засаг нь маш ихээр багасна. Европын бүсийн эдийн засаг унаснаас болж еврогийн ам.доллартай харьцах ханш ч унана. Энэ нөхцөлд Европын Төв банк евро бүсийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах мөнгөний бодлого явуулах шаардлага тулгарна. Үүний үр дүнд ам.доллартай харьцах еврогийн ханш тун удахгүй 1.3 болох ба цаашдаа 1.26-1.25 ам.долларт хэлбэлзэх болно" гэжээ.
"Standard & Poor"s" агентлагийн таамаглалаар Европын эдийн засгийн тогтвортой бус өсөлт 15 сар үргэлжлэх аж. Одоо Европын биржүүдэд зоригтойгоор хөрөнгө оруулах хүн цөөрч байгааг тэмдэглэх хэрэгтэй.
“Нийгмийн толь” сонин