БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн анхааралд

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2011 оны 09-р сарын 03-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотод, Хангайн болон Баруун бүсэд 09 дүгээр сарын 03-ны өдөр Завхан, Ховд аймагт солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгч тэнцсэн иргэд дараах хуваарийн дагуу Эрүүл  мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдана.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх гэрээт эмнэлгийн байгууллагууд:

1. Шастины нэрэмжит төв эмнэлэг
2. Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Био Анагаахын сургууль
3. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
4. “Өнөр-Үжин” лаборатори
5. “НЮС” лаборатори

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороход шаардагдах баримт бичиг:

• Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
• Бүртгэлийн шар хуудас
• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
• Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж төлсөн баримт /45000 төг/
• Цээж зураг 2%  (Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй)

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах хуваарь:

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах зар, мэдээлэл:

1. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хариуг 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дараах хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан тус тус олон нийтэд мэдээлнэ.

• Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn буюу www.labornet.mn, “mass. mn”, ‘’olloo.mn’’, “news.mn” , ”shuud.mn” зэрэг вебсайт,

• “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”, “Өдрийн шуудан”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын сонин хэвлэлд,

• “NTB”, “SBN”, “NBS”, “BTB”, “Боловсрол суваг”, “TV5”, “TV8” телевизийн суваг,

• МҮОНРадио

2. ЭМҮШ-д  тэнцсэн иргэдийг Хөдөлмөрийн төв бирж дээр 2011 оны 10-р сарын 04  -ны өдрөөс эхлэн бүртгэж, БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршуулах ажил хийгдэнэ.

Анхаарах зүйлс:

• Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зөвхөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу тогтоосон хугацаанд хоцролгүй, эмх цэгцтэй хамрагдана.

• Дээр дурьдсан бичиг баримтыг авчраагүй иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулахгүй.

• Үзлэгт хамрагдах иргэд өөрийн үзлэг шинжилгээ өгөх газар, өдөр, цаг, ээлжийг
нарийн нягтлан шалгана.

• Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах үед хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хатуу хориглоно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө оронд өөр хүнийг үзлэг шинжилгээнд хамруулах оролдого гаргасан тохиолдолд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүйд тооцох тул бусдад мэхлэгдэж, өөрсдийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна.

• Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг  хүн  нэг бүрчлэн тулгаж оруулна.

• Үзлэгт хамрагдах иргэн 45000 төгрөгийг эрүүл мэндийн үзлэгт очихдоо тухайн эмнэлэгийн кассанд өөрийн биеэр тушаана. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /элэгний В,С вирус, тэмбүү, сүрьеэ гм/ бол Таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний төлбөрийн хураамж буцаан олгогдохгүй.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахын өмнөх өдөр дараах зүйлийг онцгой анхаарч, өөрийгөө бэлтгэж ирнэ. Үүнд:

• Өлөн байх

• Өлөн шээсээ цэвэр саванд хийж авчрах

• Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх.

Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэдийг БНСУ-ын хөдөлмөрийн төв биржид байршуулах бүртгэл хийлгэхэд шаардагдах бичиг баримт

1. Гадаад паспорт, хуулбарын хамт  /сунгалт 2014, 2015 он хүртэл байх/
2. Иргэний үнэмлэх, хуулбар
3. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан хуудас /Хөдөлмөрийн төв биржээс олгоно/
4. Цээж зураг /3.5 х 4.5 хэмжээтэй 3 хувь/
5. СХТТШ-ын бүртгэлийн шар тасалбар
6. Цагдаагийн газрын тодорхойлолт
7. Оршин суугаа газрын тодорхойлолт
8. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний  хураамж төлсөн баримт
9. Байршуулах бүртгэлийн хураамж – 12500 /төг/ тушаасан баримт     /Хураамжийг Хадгаламж банк, ХХҮГ 10210022222 төгрөгийн дансанд тушаана./

Хөдөлмөрийн төв бирж нь байршуулах бүртгэл хийсэн бүртгэлийн дугаар бүхий хуудас олгоно. БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр нэр байршсан тухай мэдээллээ утсаар болон биечлэн Хөдөлмөрийн төв биржээс авна.

-Байрших бүртгэл хийлгэхдээ, овог нэр, бичиг баримтын дугаараа тулгаж нягтална уу.

-Та байрших бүртгэл хийгдснээр Солонгосын хөдөлмөрийн  бирж дээр байршсан гэсэн үг биш, Солонгосын талаас баталгаажуулснаар сая ажил хайгчаар бирж дээр байршина.

-Солонгосын хөдөлмөрийн бирж дээр таны нэр байршсан нь ажилд орох 100 хувийн баталгаа биш.

-Ажлын санал ирээгүй ч бүртгэлийн хураамж эргэж олгогдохгүй болохыг анхаарна уу.
Гадаад паспорт болон утасны дугаараа өөрчлөх  тохиолдолд өөрчлөлтийн талаар ХТБ-д заавал мэдэгднэ үү.

Хаяг:
Улаанбаатар хот-211238, Чингэлтэй дүүрэг,
Төрийн өмчийн 7-р байр, Хувьсгалчдын өргөн чөлөө-14
утас -263256,

Хөдөлмөрийн төв бирж: Утас 70121285, 70121286,70121287
Цахим хуудас:  www.hudulmur.mn / www.labornet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж