УБЕГ-т автомашин бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

УБЕГ-т автомашин бэлэглэжээ

Монголын Мянганы сорилтын сангийн "Хөрөнгийн эрхийн төсөл"-ийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хэрэгцээнд зориулан автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ болжээ.

Тус арга хэмжээнд Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар, Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Жонатан Эдлтон болон Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар нар оролцсон байна.

УБЕГ, бүсийн найман тулгуур төв дэх улсын бүртгэлийн хэлтэст 2011 онд үйлдвэрлэсэн "Nissan X Trail" маркийн автомашин хүлээлгэн өгчээ. Тухайлбал Ховд, Завхан, Орхон, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Төв болон Өвөрхангай аймагт найман авто машин гардуулсан бол нийслэлийн "Улсын бүртгэлийн газар"-т таван автомашин олголоо.


С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж