“DMIT” компанитай гэрээгээ цуцлаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

“DMIT” компанитай гэрээгээ цуцлаж магадгүй

Өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх ажил доголдолд орсноор 10 мянга гаруй иргэд үнэмлэхээ авч чадалгүй өдийг хүртэл хүлээлтийн байдалтай байгаа. Учир нь “DMIT” компани жолооны үнэмлэхний  бараа материалийг хугацаанд нь нийлүүлэхгүй байгаагаас энэ хүлээлт үүссэн гэдгийг бид өмнө нь мэдээллэж байсан. Харин Замын цагдаагийн газар “DMIT” компаний хариуцлагагүй үйлдлийг зогсоож, хамтран ажиллах гэрээгээ цуцлахаар ярилцаж байгаа гэнэ.

“DMIT” компани нь анх 2007 онд жолооны үнэмлэх хийхэд шаардагдах эд материалыг Замын цагдаагийн газарт нийлүүлэх тендерт ялснаар өдийг хүртэл хамтран ажиллаж байжээ. Энэ хугацаанд хоёр ч удаа жолооны үнэмлэхний бэлдэцийг тасалдуулж, хэвлэх хугацааг удаашруулж хариуцлага алдаж байсан  байна.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж