“Акулууд”, “Хүлгүүд”-тэй тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

“Акулууд”, “Хүлгүүд”-тэй тоглоно

Удирдлага, бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэчлэгдсэн Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Хуваарийн дагуу өнөөдөр гурван тоглолт болох бөгөөд эхний тоглолт 17.00 цагаас Спортын төв ордны А зааланд эхэлнэ.
Өнөөдрийн эхний тоглолт Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан ХҮДС-ийн “Ирвэс” болон ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны харьяа “Офицерууд” багийн хооронд болох бол хоёр дахь тоглолт “TLG-13” болон “Ав-Атар” багийн хооронд болно. Харин хамгийн сүүлд ШУТИС-ийн “Акулууд” баг өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд”-тэй тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж