
Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын тайлбарласнаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын тендер 2008 онд цуцлагджээ. “Насны зам” компани дээрх авто замыг барихаар болж байсан ч үнийн өсөлтийн зөрүүнээс үүдэлтэйгээр гэрээгээ цуцалсан. Өнгөрсөн хугацаанд яамны зүгээс тендер зарлан 9.4 тэрбум төгрөгт багтаан хийлгэхээр болсон ч ганц ч компани сонирхоогүй. 2012 оны төсөвт 12.6 тэрбум төгрөг суулгасан. Хөрөнгийн хэмжээ өссөн болохоор компаниуд сонирхож дээрх чиглэлийн авто замын ажил ирэх оноос эхлэх байх гэлээ. Мөн Дорнод аймаг руу 143 км хатуу хучилттай авто зам тавьж байгаа. Ажил графикийн дагуу явж буй учраас цаг хугацаандаа ашиглалтад орох боломжтой ажээ.
Хэдийгээр 2008 оны сүүл 2009 оны санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр авто замын компаниуд хүнд сорилттой тулгарч, замын ажлуудаа цуцалж байсан ч ямартай өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд 700 гаруй км авто зам ашиглалтад оржээ.