“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  Зуунмод сум болон бусад 26 суманд тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан байна.

Өдөрлөгөөр нийгмийн даатгалын байцаагчид баг дээр ажиллаж ойрын таван жилд тэтгэвэрт гарах хүмүүсийн судалгааг гарган тэдний бичиг баримтыг үзэж зөвлөгөө өгөх, төсөл, хөтөлбөрийн шугамаар ажлын байртай болсон иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, ажилгүй малчин, оюутан, сурагчдын эрүүл мэндийн даатгалыг “Хүний хөгжил сан”-аас төлүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын үр дүнд 62 иргэний тэтгэвэр, тэтгэмж авахаар бүрдүүлсэн материалыг үзэж зөвлөгөө өгч, төсөл, хөтөлбөрийн шугамаар ажлын байртай болсон 800 гаруй иргэний судалгааг гарган, “Хүний хөгжил сан”-аас эрүүл мэндийн даатгалаа төлүүлэх 229 иргэний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгсөн байна.

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан ажилгүй иргэдэд ажлын байр зуучлах сургалтанд оролцож “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийг сурталчлан танилцуулсаны зэрэгцээ Нийгмийн даатгалын хэлтсийн “Нэг цэгийн үйлчилгээ”-н дээр 42 иргэн ирж тэтгэвэр, тэтгэмжийн талаар зөвлөгөө авч, Нийгмийн даатгалын хэлтсийн архиваас шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа авсан байна. Мөн энэ өдөр цэргийн насны 34 залуу эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдлаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж