
Урлагийн нэг урсгал чиглэл болтлоо хөгжсөн хуанли хэмээх бүтээлийг тун гоёмсгоор урлах чадварыг гайхалтай харуулсан дэлхийн шилдэг 100-гаад төрлийн хуанлиг тус үзэсгэлэн худалдаанд дэлгэн тавих гэнэ. Үзэсгэлэн худалдаанд ирснээр орчин үеийн залуусын шимтэн уншиж байгаа, Америкийн бестселлер “Бүрэнхий”, “Шинэ сар”, “Хиртэлт” зохиолоор хийсэн киноны гол баатар Роберт Паттинсон, хөгжмийн ертөнцийн од Леди Гага мөн амьтан, ургамал, байгаль, хүний амьдралын янз бүрийн үзэгдлийг харуулсан шинэ оны хуанлиг шинэ жилийн бэлэг болгон худалдан авч, дотны хүндээ бэлэглэх юм уу, гэр оффисоо чимэглэж болох ажээ.
М.Урин