
Саяхан Ц.Оюунгэрэл хатагтайтай уулзсан сэтгүүлч “Та чинь залуудаа загвар өмсч байсан, загвар зохион бүтээгч, Б.Соёлмаа эгчийн шавь гэсэн биз дээ” гэж асуухад тэр эелдгээр татгалзаад “Хэдхэн хоногийн туршлага байсан юм аа. Дизайнерүүдийн холбооныхон Хөвсгөлд ажиллахдаа охидыг шалгаруулж авсан юм. Түүнээс хойш би загвар өмсөгчдийн ажлыг хүндэлдэг болсон, үнэхээр хүнд ажил юм билээ” гээд яаж зүгээр өнгөрөх вэ, шинэ залуу загвар өмсөгчдөд хандаж, өөрийн зөвлөгөөг өгчээ. Загвар өмсөгч хүний хөл маш чанга байх ёстой, хөлний булчин л сулраад ирвэл хичнээн ч сайхан залуу охид тайзан дээр хөгшин харагддаг гэж.
Б.ГАЛ