”У.Хүрэлсүх дарга Германд ажиллаж байгаа”

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

”У.Хүрэлсүх дарга Германд ажиллаж байгаа”

Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн сэдвээр зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайд С.Батболдыг огцруулахаа мэдэгдсэн. Ха­рин хэвлэл мэдээллийн за­рим хэрэгслээр “Ардын намын генсек У.Хүрэлсүх на­мынхаа даргыг хүнд бай­далд орчихоод байхад га­даад руу явсан нь зохион бай­гуулалттай үйлдэл” хэмээн мэдээлэх боллоо. Энэ талаар тайлбар өгнө үү?
 
-Ардын нам “Ард түмнээ сонсъё” аяныг орон даяар зохион байгуулж байна. Мөн Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй 6000 гаруй иргэнийхээ үгийг сонсож, заримынх нь амьдрал ахуйтай танилцсан. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт ХБНГУ-д дээрх арга хэмжээг үргэлжлүүлж, 600 гаруй иргэнтэйгээ уулзлаа. Үүнээс гадна тус улсын Бундестагийн гишүүн Үте Кумф нартай хамтран Фридрих Эбертийн сангийн шугамаар сургалт семинар зохион байгуулсан. Түүнээс биш улс төрийн өөр зорилго агуулж Герман улсыг зориогүй. У.Хүрэлсүх дарга ирэх долоо хоногт эх орондоо ирнэ.  

-Танай намын Бага ху­рал хэзээ хуралдах вэ. “Ар­дын намын удирдлагууд нөхцөл байдал өөрсдийнх нь эсрэг эргэхээс болгоомжлон Бага хурлаа хуралдуулахгүй байна” гэх мэдээлэл бий?

-Бага хурлын ээлжит хуралдааныг өнгөрсөн зургаадугаар сард хийхээр товлосон. Гэвч намын дарга гадаадад томилолтоор явж, Ерөнхий нарийн бичгийн дарга орон нутагт ажиллахтай цаг хугацаа нь давхацсан учир хойшлуулсан юм. Тийм учраас Бага хурлын хуралдааныг энэ сарын дундуур хийхээр товлолоо. 

-Ямар асуудал хэлэлцэх вэ?

-Төрийн албаны шинэчлэл, намын XXVI их хурлаас дэвшүүлсэн ойрын 20 жилийн зорилт зэргийг хэлэлцэнэ.  

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж