Маргааш ”Машингүй өдөр”

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Маргааш ”Машингүй өдөр”

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Замын цагдаагийн газартай хамтран маргааш буюу аравдугаар сарын  8-ны өдрийг автомашингүй өдөр болгон өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр хотын төв зам буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх замыг болон Сөүлийн гудамж, бага тойруу, Сансрын тунелийн замаар 10-17 цагийн хооронд автомашин зорчих боломжгүй гэдгийг жолооч нарт анхааруулж байна. Харин хаалттай замаар түргэн тусламжийн болон галын машинууд шаардлагатай тохиолдолд зорчих эрхтэй гэнэ. 

Автомашины хэрэглээ болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор машингүй өдрийг анх 1998 онд Франц улсад тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2001 он гэхэд энэ хөдөлгөөнд 35 орны мянга гаруй хот нэгдсэн байна. Дэлхий дээр нэг минут тутамд нэг шинэ машин үйлдвэрлэдэг бол зам тээврийн ослоор өдөрт 3000 гаруй хүн амь үрэгддэг гэсэн судалгаа байдаг ажээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж