Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Рок, попын шинэ дуэт

“Лемонс”-ын Одноо, Эгшиглэн хоёрын хамтран дуулсан “Яг одоо яамаар байна” дуу хит болж, рок попын шинэ дуэт хэмээгдэж байсан бол өөр нэгэн хамтрагчид тэдэнтэй өрсөлдөх болжээ. Эднийг “Люмино” хамтлагийн Бажи, залуу дуучин Ч.Цэлмүүн нарыг гэлцэж байна. Тэдний хамтран дуулсан “Хол зай” хэмээх уран бүтээл FM радиогоор цацагдсан даруйдаа хит парадыг тэргүүлж эхэлжээ. Дуучид өчигдрөөс эхлэн “Хол зай” дууныхаа клипийг телевизүүдээр цацаж эхэлсэн байна. Рок, попын шинэ дуэтийн “Хол зай” дууны клипийг “Lu Entertainment”-ийнхан бүтээжээ.

Клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж