
Тэмцээн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд энэ сарын 7-9-ны хооронд үргэлжилнэ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Голомт банк”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нар ажиллаж байна. Тэмцээний тэргүүн байрын шагналын эзэн гурван сая төгрөгийн эзэн болох юм.
Тэмцээний хөтөлбөр:
Аравдугаар сарын 07-нд:
- Нээлтийн ажиллагаа
- Түргэн (талдаа 25 минут) тоглолтын УАШТ
- Бодлого бодолтын УАШТ
Аравдугаар сарын 8-нд:
- Түргэн тоглолтын УАШТ (үргэжлэл)
- Монголын Шатрын Холбооны Зөвлөлүүдийн бүрэлдхүүн сонгох хурал
Аравдугаар сарын 9-нд
- Блицийн (талдаа 5 минут) УАШТын бүртгэл
- Блицийн УАШТ
- Шагнал гардуулах үйл ажиллагаа тус тус болно.
М.Урин