Ертөнцийн
түүхийг өөрчилсөн гурван алим бий. Эхнийх нь Адам, Евагийн могойноос
авсан алим, дараагийнх нь Исаак Ньютоны толгой дээр унасан алим. Гурав
дахь нь Стив Жобсын бий болгосон алим аж. “Apple” фирмийн үүсгэн
байгуулагч Стив Жобсын дуртай жимс нь алим. Тэрээр шинэ бизнесээ
эхэлчихээд гурван сар болж байхдаа түүндээ чухам ямар нэр өгөхөө бодож
олоогvй байжээ. Тэгээд хамтрагч руугаа утасдаад “Би компаниа Apple гэж
нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор өөр шилдэг санаа хэлэхгүй бол шүү
дээ” гэсэн байна. Ингээд л Америкт жимсээр нэрлэсэн Apple Macintosh
хэмээн пүүс бий болжээ. Гэвч түүний толгойд зүгээр ч нэг дуртай жимснийх
нь нэр орж ирээгүй бөгөөд компанийнхаа өрсөлдөгч болох “Атари”
компаниас утасны лавлахад өмнө нэр нь бичигдэж байх ёстойг ч тооцоолсон
гэдэг.
Түүнийг амжилтанд хүрэхэд их сургуулийн дипломны дүн огт
хэрэг болсонгүй. Учир нь түүнд угаасаа их сургуулийн диплом байтугай
дунд сургууль төгссөн гэрчилгээ ч байхгүй аж. Гэвч тэр өөрийгөө бусдаар
үнэлүүлэхийг хүсэлгүй, өөрийгөө үнэлж чадсан тул бусдын мөрөөддөг
оргилд хүрчээ. Инк сэтгvvлийн “Арван жилийн ажил хэрэгч хvн”, 2007 оны
Fortune сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг бизнесмен, 2009 оны
Forbes-оос гаргадаг “дэлхийн хамгийн хүчирхэг эр” гээд л түүнийг
үнэлжээ. “Хий хоосон мөрөөдөлгүй урдаа байгаа ажлаа л хийж бай” гэх
бусдын зөвлөгөөг тэр сөрсөн тул ийм амжилтад хүрчээ. Тэр мөрөөдөж,
зөгнөж, энгийн биш байсан тул өөрийнхөө бүтээлийг олны хэрэглээ
болгожээ.
Тэрээр өөрийнхөө талаар “Би энэ бvгдийг ердөө ч
мөнгөний төлөө хийгээгvй юм. Миний ажил бол хvмvvсийг хөнгөн, сул
чөлөөтэй байлгах бус, харин тэднийг улам илvv сайн болгож хөгжvvлэх юм.
Минийн ажил бол компанийнхаа бүх талууд дээр ажил хэргийг эмхэлж,
бvдэг байгаа замуудыг тодруулж, хамгийн чухал ажлын гол цөмийг атгах
явдал юм. Өөрсдөд нь байгаа сайн ажилчдыг улам илүү сайн ажиллахад нь
түлхэц өгч, байж болох бүх л эрчимтэй шинэлэг санаануудыг олох юм. Агуу
зvйл бvтээх ганц гол зам нь чи өөрийнхөө хийж байгаа зvйлдээ дуртай байх
явдал бөгөөд хэрвээ чи хараахан тvvнийгээ олоогvй байгаа бол эрсээр л
байгаарай. Битгий бууж өгч зогсоорой, нэгэн өдөр л чи олох болно. Чиний
амьдралын хугацаа чинь хязгаартай учир өөр нэгний амьдралаар амьдрах
гэж битгий vр, бусад хvмvvсийн бодлын vр дvнгийн ягшмал сургааль, онолд
өөрийгөө битгий хvлvvл. Бусад хvмvvсийн бодол санааг өөрийн чинь дотоод
дуу хоолойг живvvлхийг бvv зөвшөөр. Чи өөрийнхөө vхнэ гэдгээ мэдэж
амьдрах нь, өөртөө байгаа ямар нэг зvйлээ алдах вий гэдэг айдсаас салж
амьдрах хамгийн зөв арга юм. Чи энэ хорвоод ирэхдээ юу ч vгvй нvцгэн л
ирсэн. Юу ч үгүй хоосон буцах болно” гэжээ. Энэ үгийг хэлж байсан хүн
одоо үгүй болсон ч хэлсэн үг нь мөнх орших биз.
“Энд эрвээхэй
далавчаа дэвэхэд ертөнцийн нөгөө талд шуурга дэгддэг” гэж үг бий. Стив
Жобсийн амьдрал ч энэ үгийг батлах мэт аж. Түүний “дэвэлт” дэлхийн хүн
бүрийн амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн. Гар утас, компьютер гээд
л, бид ямар ч талаараа хэрэглэхэд эвтэйхэн түүний бүтээлийг гангараа
биш, хэрэглээ болгох болсон тул тэр үнэхээр олон хүний амьдралд
нөлөөлсөөр. Зөвхөн түүний бүтээсэн киноны технологийн ачаар л гэхэд
бяцхан хүүхдүүд маань үслэг мангас, өрөөсөн нүдэттэй нөхөрлөсөн, машинаа
“сахилгагүй Улаахан минь” гэж дууддаг, ойшоож хардаггүй байсан
загаснуудаасаа Немог асуудаг болсон.
Одоогоос долоон жилийн өмнө
хорт хавдартай гэдгээ зарлаж, өвчинтэйгээ тэмцэж байсан түүний тэмцэл
ялагдлаар өндөрлөлөө. Гэвч тэр амьдралыг ялж, олон хүнд ялах итгэл
найдварыг бэлэглэсэн. Хэрэв тэр өөрийнх нь араас гашуудсан хүн бүрийн
үгсийг сонссон бол өөрөөрөө гарцаагүй бахархах байсан. Тэрээр “би
ялсан” гэж бахдахаас илүү “надаас илүүг мөрөөд” гэх байсан биз. “Түүнтэй
хамтран ажиллаж байсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг” гэх Билл
Гейтсийн харамсалын араас гашуудал хөвөрсөөр.
“Ноён Чип”
таалал төгслөө. Хэдэн мянга насалсан мэт бүтээлч амьдарлаа даа.
Амьдралын эцсийн мөч хүртэл утга учиртай амьдарна гэдгийг тэр
ойлгуулсан. Эмгэнэл илэрхийлж байна. Хүн хэдий хөрөнгө чинээлэг байсан ч
өвчин хагацал хэнийг ч авч мэднэ. Биеэ, амьдралаа мэд. Дэлхийн иргэн
нас баржээ. Агуу хүмүүс ахин төрөх болтугай…
А.Шархүү