Төрийн түшээд сурагчидтай өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Төрийн түшээд сурагчидтай өрсөлдөнө

Маргааш  нийслэлийн Хан-Уул дүүргийн спорт цогцолборт Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд болон нийслэлийн удирдлагууд,  олимпийн аваргаас бүрдсэн  баг сурагчдын багтай сагсан бөмбөгөөр өрсөлдөх гэнэ. Жил бүр нийслэлийн засаг даргын захирамжаар зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн өсвөрийн лигийн аваргын тэмцээн нь өсвөр насныханыг спортоор дамжуулан зөв хүмүүжүүлэх түүнчлэн тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд нүдээ олсон арга хэмжээ гэж үздэг аж.  Сурагчдын лигт шалгарсан эрэгтэй, эмэгтэй 2 баг ОХУ-д амрах эрхээр шагнуулах юм байна.   Тус өдөр урилгаар ОХУ-ын нэрт тамирчин олимп, дэлхийн аварга С.А.Белов ирэх юм байна.
     

 Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж