Pearl Harbor-ын бөмбөгдөлтөөс хойшхи тэнэг алдаа

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Pearl Harbor-ын бөмбөгдөлтөөс хойшхи тэнэг алдаа

Саяхан Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Оюутолгой дахь Монгол Улсын эзэмшлийн 34 хувийг 50 хувь хүртэл өсгөн нэмэхийг зорьж байна хэмээн мэдэгдсэн нь  дэлхийн түүхэнд аль орны нэг зүгээс Сувдан эргийн боомт /Pearl Harbor/-ыг япончууд бөмбөгдсөнтэй дүйхүйц тэнэг алдаанд тооцогдох алхам боллоо. Харин энэ талаар дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд  зөрүүтэй зүйлс нийтэлсээр байна. Одоогийн яригдаж буй санал нь зөвхөн 30 жилийн дараа 50 хувь хүртэл өсөх тухай хэлж байгаа гэж Bloomberg мэдээлэв.  Financial Times, Australian,  BBC-гийн мэдээлж байгаагаар бол одоогийн хүчин төгөлдөр гэрээ нь  Засгийн газрын хувь эзэмшил 30 жилийн дараа 50 хувь хүртэл өсөх боломжтойг баталгаажуулсан аж. Харин  шинээр тавигдаж буй санал нь дээрх хугацааг  наашлуулахыг зорьж байгаа юм байна.

“Айвенхоу”-гийн 48.5 хувийг эзэмшиж, уг төслийн  үйл ажиллагааг удирдаж буй “Рио Тинто” нь  төр, засаг нь  нэгэнт байгуулсан гэрээгээ хүндэтгэн мөрдөхгүй бол Монголд эдүгээ болон ирээдүйд орох гадаадын хөрөнгө оруулалтад саад болно гэж сануулсан юм. Энэ нь уг үйл явдлыг улам хурцадтгасан гэж үзэхэд хүргэжээ.

Үүнээс гадна Монгол Улс одоогоор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглах  талаар олон улсын уул уурхайн компаниуд /Пийбоди, Шиньхуа зэрэгтэй урьдчилан тохирсон/-тай хэлэлцээр хийж байгаа  юм. Мөн ирэх жилд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийж, олон улсын хөрөнгийн бирж дээр зарахыг мөрөөдөж байгаа юм. Гэвч Монголын ийм шударга бус заль мэх нь эдгээр ордын үнэ цэнийг бүрэн олоход тусална гэж бодож байгаа юм байх даа?

Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны 50 хувь нь гүйцэтгэгдээд байгаа тухай “Australian” сонинд мэдээлэв.

Эх сурвалж: Jake Greenberg, Metals & Mining Specialist,  “Jefferies Metals and Mining”

Wall Street, New York

03 October, 2011

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж