Японы нэртэй улстөрч шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Японы нэртэй улстөрч шүүхэд дуудагдав

Японы хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг Ичиро Озава хууль бус сан байгуулсан хэргээр шүүхийн хаалга татжээ. Японы Ардчилсан намын дарга асан, 69 настай улстөрчийг эрх мэдлээ ашиглан хууль бус сан байгуулсан гэж буруутгаж байгаа юм.  Ичиро Озавагийн гурван туслах өнгөрсөн долоо хоногт газрын наймаатай холбоотой хэргээр яллагдсан байна. Ичиро Озава өөрт нь тулгасан хэргийг улс төрийн зорилготой явуулга гэж үзэж байгаа гэнэ. Улс төрчийн орооцолдсон хэргээс болж Японы Ардчилсан намын гишүүд хоёр хуваагдаад байгаа бөгөөд намыг дэмжигчдийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан байна. Улстөрч Ичиро Озава өнгөрсөн нэгдүгээр сард Токиогийн газрын эзэмшлийн компанийн менежментийн сангийн талаар худал мэдүүлэг өгсөн хэргээр шүүхэд дуудагдаж байсан ч шүүх түүнийг буруугүй гэж үзсэн билээ. Ичиро Озавагийн тэргүүлж байсан Японы Ардчилсан нам 2009 оны парламентын сонгуулиар бараг хагас зуун жил эрх барьсан Либерал Ардчилсан намыг ялж, үнэмлэхүй ялалт байгуулсан нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөж байсан юм. Хэрэв Ичиро Озава дээрх хэрэгт буруугүй бол ирэх есдүгээр сард болох сонгуульд ерөнхий сайд Нодатай өрсөлдөх хүн гэж ажиглагчид үзэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж