
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдааны танхимд эхэлнэ. Хуралдаанаар “Иргэний баримт бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд нарын санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Цалингийн хэмжээ тогтоох илгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк нэгдэх тухай гэрээний төслийн талаар Сангийн сайд С.Баярцогтын танилцуулга, НҮБ-аас 2012-2016 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээг тодорхойлсон баримт бичгийн төслийн тухай, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай,
”Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар “Нууц”-ын тодорхойлолттой зарим асуудлуудыг оруулж хэлэлцүүлэх юм байна. Хуралдаан өндөрлөсний дараа ямар асуудал хэлэлцүүлсэн нь ил болох биз.
Б.ГАЛ