Тогтворжуулалтын санг тэмтэрч үзэхэд

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Тогтворжуулалтын санг тэмтэрч үзэхэд

Баялагтай болгон баян амьдарч чаддаг уу? Энэ асуултын хариуг урьдчилан бэлдэхээр дэлхийн улс орнууд Хуримтлалын төрөл бүрийн сан байгуулдаг. Гэвч тэдгээрийн үүрэг зорилго, менежмент өөр өөр байсаар иржээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралын үед хуримтлалын дэлхийд алдартай сангууд хүртэл хоосорсон билээ.
Монгол улс түүхэндээ анх удаа хуримтлалын сан байгуулсан ба Тогтворжуулалтын тэрхүү санд энэ оны шувтарга гэхэд 200 гаруй тэрбум төгрөг хуримтлагдана гэсэн урьдчилсан тооцоо бий. Тэгвэл зэсийн үнийн уналт Тогтворжуулалтын сангийн орлогод хэрхэн нөлөөлөх вэ? Дэлхийн эдийн засаг шинэ хямралд нэрвэгдэж, Хятадын эрэлт унавал манай хуримтлалын сан хоосрох уу? Энэ сангийн хөрөнгийг хэрхэн арвижуулах ёстой вэ? Орлогын менежментийг хэн, хэрхэн үр дүнтэй хийх вэ? Улстөрчид, Засгийн газруудын халаасанд Хуримтлалын санг хариуцуулж болох уу? Эдгээр асуултад хариулах олон талын байр суурь, жишээ баримт бүхий нэвтрүүлгийг “Хөгжил” хөтөлбөр бэлтгэлээ. УИХ-аар 2012 оны буюу сонгуулийн жилийн солиорсон төсөв хэлэлцэж эхэлсэн энэ үед “Хөгжил” хөтөлбөрийн хөндсөн сэдэв амин чухал юм. “Хөгжил” хөтөлбөр нь эдийн засаг, уул уурхайн сэдвээрх асуудал хөндсөн, танин мэдэхүйн нийт 15 дугаарыг үзэгчдэдээ хүргээд байгаа бөгөөд нэвтрүүлгийн архивыг Univision IPTV-ийн сангаас Та хүссэн цагтаа сонирхон үзэх боломжтой.
C1 телевизээр Ням гариг бүрийн 19.00 цагт “Хөгжил” танин мэдэхүйн хөтөлбөр цацагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж