“Феррари” туршилтын загвараа ашиглана

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

“Феррари” туршилтын загвараа ашиглана

“Формула нэг”-ийн энэ улирлын үлдсэн гран-при уралдаануудад туршилтын загвараа ашиглах болсон тухай “Феррари” багийн ерөнхий дизайнер Николас Томбацис мэдэгдлээ. Италийн баг өдгөө зохион бүтээгчдийн цомд нийлбэр дүнгээр гуравдугаар байрт бичигдээд байгаа юм. Харин нисгэгчдийн ангилалд багийн нисгэгч Фернандо Алонсо "Макларен"-ы Женсон Баттоноос ердөө ганцхан онооны зөрүүтэй гуравдугаар байрт бичигдээд байгаа билээ. Ямартай ч улирал дуусахад таван гараа үлдээд байгаа энэ үед тэд туршилтын загвараа ашиглах болсон байна.

“Энэ жил нэгэнт түрүүлэх магадлал байхгүй болсон болохоор ирэх улиралд амжилт гаргахын төлөө боломжтой бүхнийг хийж байгаа. Тухайлбал, одооноос бид ирэх улиралд ашиглах машиныхаа загварыг туршиж үзэх гэж байна. Үүнд урд талын жигүүрийг өөрчилж, үлдсэн гараанд шинэ загвараа ашиглах болно. Ингэж туршилт хийснээрээ цаг хугацаа хэмнэж ирэх жилийн амжилтаа ахиулах боломжтой. Мэдээж хэрэг энэ жилийн машинуудаа сайжруулж байгаа ч гол зорилго ирэх жилийн уралдаанд чиглэж байгаа юм” хэмээн “Феррари” багийн ерөнхий зохион бүтээгч Николас Томбацис ярьжээ.

Домогт “Феррари” багийн хувьд жил ирэх бүрт амжилт нь буурч байгаа. Энэ жилийн үр дүн нэгэнт тодорхой болсон болохоор ирэх улиралд “Рэд Булл”, “Макларен” багуудаас хурдаар хол хоцрохгүйн тулд одооноос бэлтгэж эхэллээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж